Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн мисс тодорлоо.
Эх орны маань өнцөг булан бүрээс нийт 70 гаруй оролцогчид бүртгүүлсэнээс сүүлийн шатанд шилдэг 20 оролцогчид үлдэж бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдөсөнөөс "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.
Дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ, Гутгаар миссээр Буянтогтохын Баттогтох нар тодорч Африкийн Экваторт болох "Miss World tourism”-2013”, БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртсэн юм.
Ийнхүү "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөлөө. Сонирхуулахад “Miss Mongolia 2013” тэмцээн нь тун удахгүй МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна