Жүжигчин А.Ганчимэг СТА боллоо


“Хэцүү анги” олон ангит киногоороо олонд танигдаж, УДЭТ-аас ажлынхаа гарааг эхэлсэн жүжигчин А.Ганчимэг Соёлын тэргүүний ажилтан боллоо.

 

Тэрээр “ Халуун сэтгэл ” “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” “Помогите нам”, “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ “Сарны цагаан цус”, “Гамлет” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож байсан юм.

 

А.Ганчимэг саяхан театрынхаа ажлаас чөлөөлөгдөж, “Хувьсал” продакшны уран бүтээлч болсон бөгөөд МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг эгч нартайгаа уран бүтээл туурвиж эхлээд байгаа. Тэдний анхны  дэлгэцийн уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК өнөөдөр нээлтээ хийж буй бөгөөд нээлтэд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл өөрийн биеэр хүрэлцэн ирж “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардууллаа.