Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн уралдаан энэ сарын 28-нд Индонези улсын Бали арал дээр болохоор боллоо. Дэлхий нийтийн эв санааны нэгдэл, хүмүүнлэг үйлсийг алдаршуулах, цаашлаад дэлхий дахины гоо бүсгүйг шалгаруулах уг тэмцээн Индонез улсын Жакарта хотод болох байсан. Гэвч тус хотод “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг мусульман шашинтнууд эсэргүүцэн, жагсаал хийсэн байна. Тиймээс тус тэмцээн Бали арал дээр болж байна.
Тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 28-нд болж, “Дэлхийн мисс 2013” тэмцээний тэргүүн мисс тодорно.
131 орны гоо бүсгүй өрсөлдөж буй тус наадамд Монгол Улсыг төлөөлж, 22 настай С.Пагмадулам оролцож буй. С.Пагмадулам нь 2011 онд болсон “Miss toursm international”-д Монголыг төлөөлөн оролцож, шилдэг 15-д багтсанаас гадна, “Авьяаслаг мисс” болж байсан юм.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ