Өнгөрсөн жил 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн "Sweetymotion" хамтлагийн бүсгүйчүүд "Cover Concert" хэмээх тоглолтоо өчигдөр "VEGAS" night club-т амжилттай тоглолоо. Хүрэлцэн ирсэн залуусын хязгааргүй үргэлжлэх алга ташилтын доор дэлхийн алдартай оддын дууг гайхалтайгаар амилуулсан хамтлагийн бүсгүйчүүд өнөөдөр “Corporate 2” зочид буудлын 16 давхарт байрлах "VIEW LOUNGE"-д мөн тоглолтоо хийсэн юм.
Сэтгэлд шингэсэн үе, үеийн гайхамшигтай хит дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолтонд уригдаж "Sweetymotion" хамтлагийн бүсгүйчүүдтэй олон гайхалтай хит дуунуудыг эгшиглүүлсэн уран бүтээлчид бол "A Sound" хамтлагийн дуучин Тэмүүлэн, C4 хамтлаг, beatbox Бачка, дуучин Баясал нар байлаа.
Тэд "A Sound" хамтлагийн дуучин Тэмүүлэнтэй алдарт “Queen” хамтлагийн дуунуудаас дуулсан бол, S4 хамтлаг болон Баачкатай acapella буюу хөгжмийн олон хоолойны дуугаралтыг үзэгчиддээ мэдрүүлсэн юм. Ийнхүү өнөөдөр болох "Sweetymotion" хамтлагийн "Cover Concert" тоглолтод их хотын залуусыгаа урьж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа