Өмнөд Солонгос улсын “T-ARA” хамтлаг Монголд ирэхээр болжээ. Тус улсын “Core contents media” компанид харьяалагддаг “T-ARA” болон “Davichi”, “Speed”, “Seeya” хамтлагууд “ETV” телевизийн урилгаар Улаанбаатар хотноо тоглолт хийх болсонтой холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд “ETV”-ийн захирал Ц.Энхбат, менежер Э.Туяацэцэг болон Харангын Чука, ая зохиогч Н.Халиун нар оролцлоо.
Энэхүү тоглолтон дээр аюулгүй байдлыг хангах үүднээс 1000 цагдаа ажиллахаар болсон байна. Мөн Урлах эрдэм дээд сургуулийн загварын GT агентлаг хамтран ажиллана. Харин тайзны засалт болон гэрэлтүүлгийг Монголдоо хамгийн сайнаар зохион байгуулж байгаа ба энэ талын асуудлыг “UP music production” болон бусад продакшнууд хариуцаж буй ажээ. Билетний борлуулалт одоогийн байдлаар 40 хувьтай байгаа бөгөөд 60 мянган төгрөгний тасалбарууд ерөнхийдөө дууссан болохыг зохион байгуулагчид мэдэгдэж байлаа. Өсвөр насныханд зориулан зохион байгуулж байгаа уг шоунд арван наснаас доош насныхан оролцох боломжгүй, харин 10 ба түүнээс дээш насныхан харгалзах хүнтэйгээ оролцох бөгөөд харгалзаж яваа том хүн ч гэсэн билет авч орох хэрэгтэй гэдгийг сануулав. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга тоглолт эхлэхээс гурван цагийн өмнө нээгдэх ба энэ хугацаанд Монголын хамтлагууд ая дуугаа өргөх гэнэ.
“T-ARA” хамтлагийнхан энэ сарын 19-ний өглөө Улаанбаатарт ирэх бөгөөд 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа тоглолтоо хийх аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна