Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр ял сонссон Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Намбарын Энхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн билээ.
Суллагдмагцаа гэртээ хэсэг амраад Солонгос руу эмчилгээ хийлгэхээр одсон экс Ерөнхийлөгчийн тухай олон сонирхолтой яриа сүүлийн үед дуулдах боллоо.
Түүний өвчнийг “олон эрхтний архаг дутмагшил” буюу “эсийн алдагдал” хэмээн оношилсон бөгөөд тэрээр одоогоор хоёр ч төрлийн хагалгаа хийлгээд буй гэнэ.
Мөн тэрээр явахынхаа өмнө намынхаа нөхдөд “Би нэг их ил гарч, улс төр хийхийг бодохгүй байна. Ер нь жаахан өөр чиглэлээр ажиллах хүсэл ч байна.” хэмээн хэлсэн тухай зарим эх сурвалж өгүүлж буй юм.
Харин улс төрийн зарим хүрээнийхэн Н.Энхбаяр харин ч идэвхтэй улс төр хийнэ гэж үзэж буй бөгөөд түүний биеийн байдал дээрдэхгүй улам муудаж байгаа гэх зэрэг мэдээлэл цацагдсаны дагуу Энхбаяр даргаа эргэхээр МАХН-ын удирдлагууд Солонгосыг зорьсон байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа