Жүжигчин Сүлдийн шинэ найз бүсгүй “Playboy” сэтгүүлийг чимэгч Энхмаа


Нэг хэсэг таалал төгссөн хэмээн үзэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгоод авсан жүжигчин Сүлд найз бүсгүйтэй болжээ.”Тусгай салаа” киноны байлдагчийн дүрээр үзэгчдийн сэтгэл хоногшсон жүжигчин залуугийн дурлалт бүсгүйн мөн л урлагын салбарт хүчин хүтгэж яваа дуучин бүсгүй юм. Хосууд энэ зунаас эхлэн үерхсэн бөгөөд өдгөө тун аз жаргалтай байгаа гэнэ. Өмнө нь дуучин Агиймаатай нэр холбогдож байсан энэ залуу өдгөө Энхмаа гэх загвар өмсөгч бүсгүйтэй үерхэх болжээ. Энхмаа нь эрчүүдэд зориулсан “Playboy” сэтгүүлийн дугаарыг нүцгэн биеэрээ чимэж байсан билээ.