“Herub” энтертайнментийн бүтээл “Голланд сарнай” уран сайхны киноны нээлт өнөөдөр “Өргөө” кинотеатрт болох гэж байна. Хүмүүний хайр сэтгэл, амьдралын хатуу үнэн хийгээд уярал ухаарал, уучлал энэрэл бүхнийг нэгэн дор харуулах энэхүү кинонд олны танил, авьяаслаг уран бүтээлчид тоглосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тус киноны ерөнхий найруулагчаар С.Баттулга ажилласан бөгөөд “Голланд сарнай” түүний найруулсан найм дахь кино аж.
Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Ц.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Ж.Оюундарь, СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Мишээл нарын чадварлаг жүжигчид амилуулсан “Голланд сарнай” киноны хоёр дуу хэдийн үзэгч, сонсогчдын хүртээл болсон. Тухайлбал, уг киноны “Надад үлдсэнгүй” нэртэй дууг “Sweetymotion” хамтлагийн экс гишүүн Т.Солонго, өөр нэг дууг нь “Universe best songs-2012” наадмын шилдэг оролцогч Б.Солонго дуулжээ.
Ийн сонирхолтой адал явдлаар дүүрэн өрнөх “Голланд сарнай” уянгын драмын кино үзэгчдийн хүртээл болоход хэдхэн цаг дутуу байна. Хүний сэтгэлийн өнгө, зүрхний гүнд орших нууцлаг атлаа өвөрмөц сайхан ертөнцийг тэр чигт нь багтаасан “Голланд сарнай” киногоо заавал үзээрэй. Монголын кино урлагийн мэргэжилтнүүд, чадварлаг жүжигчдээс гадна рок попын шилдэг уран бүтээлчдийн цугларалт болох “Голланд сарнай” киноны нээлт өнөөдөр 16.00 цагт болно.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа