Английн “Арсенал” клубын албан ёсны сайтад замдаа таарсан мод, хашлагыг хоёр удаа мөргөсөн ч шантралгүй автобусыг нь даган гүйсэн улаан фанат вьетнам эрийн талаар мэдээлжээ.
Лондоны хөлбөмбөгийн “Арсенал” багийн хөгжөөн дэмжигч вьетнам эр хайртай баг нь төрөлх эх оронд нь тэмцээнээр ирсэн гэдгийг дуулаад уулзана гэсэн зөн билэгтээ хөтлөгдөн машин зам даган тэдний автобусны араас гүйжээ.
“Арселан”-ынхан түүнийг анзаарч, автобусаа зогсоон дотогш оруулна гэж тэр мэдээж тооцоолоогүй л байх л даа. Удаан хугацааны турш автобусны араас гүйсэн мань эр автобусыг дагаж явсан цагдаагийн мотоциклийн ард суун хэсэг зуур амьсгаагаа дараад мөн л үргэлжлүүлжээ.
“Мөр даран хөөгч”-ийг анзаарсан тоглогчид багийнхаа ахлах дасгалжуулагч Арсен Венгерт хандан “Түүнтэй гэрээ байгуул. Хар л даа. Тэр ямар хурдтай гүйж байгааг” хэмээн хашгирсан гэнэ. Дасгалжуулагч ч их зөөлөн сэтгэл гаргаж жолоочоос зогсохыг хүсээд улаан фанатыг дотогш оруулсан байна. Магнай хагартал баярласан вьетнам эр хайртай багийнхаа хөлбөмбөгчидтэй зургаа татуулж, хэсэгтээ л од болсон байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна