Монголчуудын ихээр үйлчлүүлдэг Нарантуул Олон улсын худалдааны төвийн хүнсний павилон өнгөрсөн 23-ны өдөр шатсан билээ. Улмаар тус хүнсний зах шатсаны улмаас 53 настай О гэгч эмэгтэй хүн шатаж нас барсан. Мөн энэ захад үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй түрээслэгч нарын хүнсний болон бусад бараа материал шатаж бусдад онц их хэмжээний хохирол учирсан.
Хууль хяналтын байгууллагын эхний мэдээллээр энэ хэрэгт долоон хүнийг сэжигтнээр шалгаж байгаа гэсэн бол сүүлийн үеийн мэдээллээр дөрвөн хүнийг холбогдуулан сэжигтнээр тооцон цагдан хорьжээ. Энэ хүмүүс нь тус захад ажилладаг хүмүүс бөгөөд тэднийг эрүүгийн хуулийн 189,2-оор эрүү үүсгэсэн байна. Энэ заалтад нь хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, онц их хэмжээний хохирол учирсан бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг юм байна.
Түүнчлэн эдгээр дөрвөн хүний нэг нь УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн эхнэр Г.Оюунсогоо аж. Түүнд Эрүүгийн хуулийн 138.2 дэх хэсэгт зааснаар, тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахиулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие амь нас хохирсон гэсэн үндэслэлээр сэжигтнээр татан,эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнчлэнгал түймэр гарсан өдөр тус захаджижүүрт гарсан нэг манаач, хоёр цахилгаанчинд эрүү үүсгэн шалгаж буй гэнэ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна