Жүжигчин Чапи буюу Ихбаяр, “Нисванис” хамтлагийн дуучин Амгаа нар сайн найзууд юм байна. Тэд саяхан болж өнгөрсөн нэгэн арга хэмжээний үеэр нууцхан шивнээ өрнүүлж байгаад ийнхүү манай папараци дуранд өртсөн юм.
Монгол улсын ерөнхийлөгч асан Багабандийг элэглэн дууриаж, Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд асан Ламбаа сүүлдээ С1 телевизийн “алдарт” Унагалдайг дууриан Монголын ард түмэнд танигдсан авьяаслаг нэгэн билээ. Тэрээр Монголд анх удаа “параоди” хэмээх олны танил хүмүүсийг дууриах, тэдний бие, яриа, онцлогийг өөрт “өмсөх, наах” урлагийг нээсэн юм. Түүний араас жүжигчин Нямхүү “Буян”-гийн Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Бат-Үүлийг харин жүжигчин Навчаа МУГЖ Чаминчулууныг гэх мэтээр ёжтой жүжигчид олны танил эрхмүүдийг “параоди”-дах болсон. Ингэхээр Чапи маань Монголд урлагийн нэгэн шинэ хуудсыг нээсэн гавьяатан болж байна.
Харин “Нисванис” хамтлагийн дуучин Амгаа Монголд анхлан альтернатив рок урсгалыг хөгжүүлэн “Эмийн сан руу алхсан нь”, “Улаан хэрүүлч” зэрэг этгээд сонин дуунуудаараа гарч ирсэн дуучин билээ.
Салбар салбартаа “хөөрхөөн” анхдагч болсон дотны найзууд бие биедээ ихэд дотно ханддаг, жинхэнэ “best friend” –үүд гэдэг нь дараах зургуудаас мэдэгдэх биз ээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь