Нүүр будалтаараа дэлхийд танигдсан бяцхан охин нас барлаа


Өөрийн гэсэн youtube сувгаар хүмүүст урам зориг бэлэглэж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн бяцхан охин бол Талия Кастелано таалал төгсчээ. Тэрбээр зургаан жилийн турш хорт хавдартай тэмцэж, өвчин зовлонд шаналаж буй олон хүмүүст ялангуяа хүүхдүүдэд үлгэр дуурайл болсон нэгэн юм. 
 

 

Эмч нар түүнд чөмөг шилжүүлэн суулгуулах мэс засалд орох шаардлагатай гэж байсан бяцхан охин эрс татгалзсан юм. Учир нь тэрбээр зургаан жилийн турш маш олон хагалгаанд орсон бөгөөд дахин хагалгаанд орохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байсан аж.