Мисс Ганболор хүний нөхөр булааж, бүүр цагаандаа гарлаа


Олны танил хүмүүсийг урьж авчиран, хэрэгтэй хэрэггүй асуултаар булж, тэднийг ацан шалаанд оруулаад авдаг “Үнэн үү?” ток шоугаараа нилээдгүй олны танил болоод амжсан залуу бол Р.Нямбаяр. Наргианч хийж бүтээх эрч хүчээр дүүрэн хэмээн олонд үнэлэгддэг тэрбээр хоёр хүүхдийн аав, тогтсон амьдралтай нэгэн. Тэгвэл сүүлийн үед түүний хувийн амьдралын талаар таагүй мэдээлэл цацагдах болсон. Нямбааг эхнэрээсээ өөр нэгнийг дагуулан зарим хүмүүст манай эхнэр хэмээн хэлж яваа талаар хэвлэлүүд шуугисан нь үнэний ортой аж. Тэрбээр өөрийн эхнэр, 2 хүүхдээсээ салж шинэ амьдрал зохиосон. Үгүй хэмээн олон хүний амийг тагласан тэднийг харилцааг мисс бүсгүй ил болгохоор шийджээ. Өчигдөр мисс Ганболор өөрийн хуудаснаа “Хорвоо ертөнцийн сайхан мэдрэмж, би чамдаа хайртай, Нямбаяр аа” хэмээн бичжээ. Өөрийн 2, өрөөлийн 2 нийлээд 4 хүүхдийг сайн л өсгөөсэйдөө.