Монгол улсад анх удаагаа тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу анх удаагаа өчигдөр болж өнгөрлөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилготой тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын “Wheelchair fashion show”-г ийн зохион байгуулсан байна. Энэхүү загварын шоуг “Хүслийн Орон Зай” ТББ, “Урлах Эрдэм” дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Загвар өмсөгч тэргэнцэртэй залуус маань гоёлын, үндэсний загвартай гоёлын хувцас мөн энгийн гэсэн 2-3 ээлжийн хувцас өмсөж оролцсон бөгөөд манайхаас өөр улсуудад энэ шоу жил бүр зохион явагддаг байна.
Шоуг зохион байгуулах гол зорилго
Энэхүү шоуг зохион байгуулахад го үүрэг гүйцэтгэсэн байгууллага бол “Урлах эрдэм дээд сургуулийн GT Загварын товчоо байна. 3 сар гаруйн хугацаанд тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохирсон өмсгөл бүхий өпөр тутмын ба гоёлын нийт 70 гаруй хувцас, гутал, аксессуарын бүтээлүүдийг урласан байна. Үүнээс гадна материал болон гүйцэтгэлийн зардалыг бүрэн хариуцаж богино хугцаанд хамтран ажиллах байгууллага хамт олны бүрдүүж тус шоуг сайхан зохион байгууллаа.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна