Их засаг олон улсын их сургуулийн оюутнууд үнэхээр азтай хийморьтой залуус юм аа. Учир юу вэ гэхээр Их засаг их сургуулийн зохион байгуулдаг “Super student-2” реалити шоу төслийн энэ жилийн ялагч Америкийн нэгдсэн улсад сургалтын төлбөр 100%, байрны төлбөр 100% үнэ төлбөргүй суралцах алтан боломжийн эзэн болжээ. Залуу хүн бүхний мөрөөдөл болсон Эрх чөлөөний өлгий болсон Америк гэхээр арааны шүлс асгарч, цагаан, хар атаархал төрмөөр ч юм шиг.
Өнгөрсөн 6 сарын 10 нд Их засагчууд 2012-2013 оны хичээлийн жилийнхээ “Шилдэг оюутан-2” төслийнхөө хаалтын ажиллагаа, гала тоглолтыг “Гайхамшигт мөрөөдлийн аялал” нэртэйгээр МҮЭСТО-нд нүсэр хийж ялагчдаа тодруулж шилдэг оюутнууддаа гадаадад сургах тэтгэлэгийг нь гардуулж гайхамшигт мөрөөдлийнх нь аялалд нь үдхээр боллоо. Монголын олон арван их дээд сургуулиуд оюутандаа юу зориулж чадаж байна, оюутнаасаа юу харамлахгүй өгч чадаж байгаа билээ, Их засгийнхан оюутандаа өгдөг, оюутнаа хайрладаг сургууль юм билээ. Шилдэг оюутан шоу нь Нөгөө дуучдыг шалгаруулдаг, жүжигчдийг төрүүлдэг тэмцээнүүдээс зорилго, агуулгын хувьд тэс өөр юм. Тиймдээ ч өнгө гэрэл алагласан биш энгийн хэрнээ даруухан. Гэхдээ шагналын сангын хувьд ямар ч шоутай харьцуулашгүй их юм аа. Бодоод үзхэд 15 оюуныг гадаадын их дээд сургуульд 100% үнэ төлбөргүй сургана гэдэг мөнгөөр хэмжигдэж болох ч мөнгөнөөс үнэ цэнэтэй боловсрол гэх зүйлсийг оюутнуудад бэлэглэж байгаа нь гайхалтай.
Шоуны тэргүүн байранд Хөгжим бүжгийн коллежийг мэргэжлийн хөгжимчин мэргэжлээр төгссөн одоо Монголын Рояал академи, Рояал олон улсын дээд сургуулийн Бизнесийн удирдлагын 2-р дамжаанд суралцдаг А.Ундармаа орж – Америкийн нэгдсэн улсын , Колорадо Хайт сургуульд 100% -н сургалтын төлбөр болон амьдрах байрны тэтгэлэгээр шагнуулж эрх чөлөөний өлгий нутаг руу явахаар боллоо. Шилдэг 10-т шалгарсан бүх оюутнууд 100%-н тэтгэлэг авч байгаа бөгөөд Чингис-Соосэ сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Э.Ихбаяр, Хууль зүйн сургуулийн оюутан Д.Айсауле нар Арлын Японы, Акитагийн их сургуульд Эдийн засгийн сургуулийн Б.Энхтөгс, Аялал жуулчлалын сургуулийн Ж.Цэдэн-Очир нар Солонгос улсын Канвоны үндэсний их сургууль, Эдийн засгийн сургуулийн Д.Пүрэвмаа, Рояал академийн Х.Ариунтунгалаг нар Солонгосын Алс дорнодын их сургуульд тус тус явахаар болсон бөгөөд Мөн Солонгосын Нам Сөүл, Тонгёоны их сургууль, Кипр улсийн Касагийн их сургуулиудад шилдэг оюутнууд 100%-н тэтгэлэгтэй явахаар болж, оюутнуудын магнай тэнийгээд байна.
Энэ тэмцээнд оролцсон оюутнууд өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлсийг бүтээж, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах, нийгмийн өмнө хариуцлага хүлээх гээд үр өгөөжтэй олон сургалт дамжаа, уралдаан тэмцээн, аянд хамрагддаг юм байна. Энгээд ирэх хичээлийн жилд үргэлжилэх “Super student-3” шоуг шинэхэн оюутнууд, боломжийг алдахыг хүсдэггүй залуучууд тэсэн ядан хүлээсээр, учир нь энэ шоу Их засаг, Рояал академийн оюутан бүрийн өмнө нээлттэй билээ.
Тэд үнэхээр азтай залуус юм аа, уудам цэлгэр орныхоо жинхэнэ эзэд нь болсон залуучууд. Эзэн богд Чингис хааныхаа үлдээсэн өв, заяасан жаргалыг эдлэх хувьтай монголын ирээдүй. Эрдэм боловсролыг харамгүй хүртэж, энх цагийн шилдгийн шилдэг нь болох заяатай, Их засаг хэмээх ирээдүйрүү хөтлөх гүүрэн дээгүүр алхах хувьтай төрсөн оюутнууд. Аз жаргалын гүүрэн дээгүүр амжилт бүтээлээр дүүрэн анд нөхөдтэйгээ инээлдэн алхах шилдэг оюутнууд. Үнэхээр л Их засагт суралцаж байгаа залуус Аз жаргалын гүүрэн дээр алхаж байгаа юм шиг санагдчлаа
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ