Н.Энхбаяр даргад намайг амлалтаа биелүүлсэн гэж дамжуулаарай


-Өвөрхангай аймгийн  малчин Б.Ганбаатар  Н.Удвалыг гэртээ урилаа-

 

        Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Өвархангай аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт хийж буй  сурталчилгааны ажлаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Гэндэн, Намнансүрэн нарын хөшөөнд  цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхээс эхлүүлсэн юм. Үүний дараа аймгийн хөгжимт, жүжгийн театрт иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Мөн тус аймаг дахь цэргийн ангиар орж  бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

 

 

        Өвөрхангайнхан Н.Энхбаярын намаас нэр дэвшигч, Н.Энхбаярын хамтран зүтгэгч, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, эх хүн, эмч  хүн, эрдэмтэн хүн гэж олон талаас нь харж, Н.Удвалыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Уулзалтын үеэр болон захаар орж иргэдийн амьдралтай танилцахад олон хүн МАХН-ын даргын эрүүл мэндийн байдлыг асууж, хэлмэгдэн хоригдож байгаа Н.Энхбаярт санаа зовниж байгаагаа илэрхийлж байлаа. 

 

 

         Мөн Н.Удвал Өвөрхангай аймгийн малчдын амьдралтай хотонд нь очиж танилцсанд хөдөөгийнхөн баяртай байна. Тухайлбал, тус аймгийн есдүгээр хорооны иргэн, малчин Б.Ганбаатар МАХН-аас нэр дэвшигчийг гэртээ урьсан юм. 2008-2009 оны зудад Өвөрхангай аймгийн  малчдын олонхи нь малаа барж, хотоо харлуулсан. Тэр хэцүү хүнд үед Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албанаас бууж жирийн иргэн болсон байсан  хэдий ч  малчид, иргэддээ санаа тавьсан хэвээр байж  “Хөдөөгийн хөгжил” төрийн бус байгууллага байгуулан  лаа, шүдэнз, малын тэжээл, өвснөөс эхлээд малчдад хэрэгтэй бүхнийг  цуглуулах хандивын аян  зохилн байгуулж тусламжийн цувааг өөрийн биеэр хүргэж өгч байв. Мөн малаа барж сэтгэлээр унаж, амьдрах аргагүй болсон малчдын зовлонг хуваалцан чин сэтгэлийн яриа, хөөрөө өрнүүлж, тэдний үг, байр суурийг  нэгтгэн төр, засагт уламжлан  ил захидал бичиж байсныг малчид мартсангүй. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэгчээр хүнд хэцүү үед малаа барчихаад  зудаас үлдсэн хэдийг нь гэртээ оруулж, хувцсаа хуваан өмсч, цайгаа хуваан ууж суухад тус болсон Н.Энхбаярыг  өнөөдөр хэлмэгдэн    шоронд сууж  байгаад  сэтгэл эмзэглэж байна  хэмээн олон хүн ярьж байна.

 

 

 

 

        Н.Удвалыг гэртээ урьсан малчин Б.Ганбаатар л гэхэд 2009 онд малаа барж 20-хон толгой малтай болчихоод байхад нь Н.Энхбаяр тусламжийн цуваа ахлан очсон бөгөөд тэрхүү тусламж хэрэгтэй цагтаа нүдээ олж ирснийг гэрийн эзэн  нулимс дуслуулан ярьж байна. Мөн   тэрээр малжуулах төсөлд иргэдийг хамруулж өгсөн нь ихээхэн тус болсон гэнэ. Тэрхүү тус дэмээр малчин Б.Ганбаатарынх  өнөөдөр 300  толгой малтай болсон байна. Тухайн үед Б.Ганбаатар  МАХН-ын дарга  Н.Энхбаярт хандаж  “Би 1000-т малчин болноо” хэмээн хэлж, захидал бичиж байснаа дурсав. 

Ийнхүү Өвөрхангай  аймгийнхан МАХН-аас нэр дэвшигчийг халуун дотноор хүлээн авч, нам харгалзахгүйгээр дэмжих хөдөлгөөн өрнүүлж, сум болгонд уриалга хүргүүлэх аян эхлүүлснээ нэр дэвшигчид хэлж байна. Тус аймагт  ажлын байр хүрэлцээтэй, гэхдээ ажил голохгүй бол гэдгийг онцолж байна. Харин шинээр төгсч ирсэн оюутан залууст ажлын байр хүрэлцээ муутай байдаг гэнэ.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
8 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

11 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

11 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

11 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

11 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

12 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

12 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна