УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, Цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Иргэн О.Эрдэнэсолонго гэгч нь нэрийн дансаар “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг байршуулан угаасан байж болзошгүй гэмт үйлдлийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэллээ. О.Эрдэнэсолонго нь тухай үед яамны сайд, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэр бүхий хүний гэр бүлийн хүн. Энэ их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, Эрүүгийн хуулийн 166-д зааснаар хууль бусаар хөрөнгөжсөн, мөн Эрүүгийн хуулийн 170 дугаар зүйл ангид зааснаар гэмт хэргийн шинжтэй байгаа учраас холбогдох хүмүүсийг шалгаж эхлээд байна. Тус хэрэгт холбогдох эдгээдүүдийг цагдан хорих, хөрөнгө бүтүүмжлэх, үзлэг шалгалтыг хийж байна. Мөн олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэрэв нэр бүхий УИХ-ын гишүүний гэргийтэй холбоотой хэрэг нь тогтоогдвол түүний бүрэн эрхийн түтгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын газарт танилцуулж, хууль заасны дагуу УИХ-д тавина” гэлээ.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна