Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг үг бий. Энэ нь хэн нэгний албан тушаалыг булаан авах зорилготой дарамталсан үг бус “Хэзээ нэгэн цагт сандал суудлаасаа бууна шүү, шударга ажиллаарай” гэсэн сургамж юм. Цаг хугацааг хэн ч саатуулж чадахгүй тул Монгол Улс Ерөнхийлөгчийнхөө сонгуулийг дахин явуулах давтамж нь болжээ. 21 хоногийн дараа болох сонгуульд энэ удаад гурван хүн нэр дэвшсэнээс бусдаасаа нэг боломж илүү нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Тэрээр Ерөнхийлөгчийнхөө албыг ашиглан Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн сурталчилгаагаа аль шинэ оны эхнээс хийсэн бол өдгөө албан сурталчилгаанд нь сонгогчид бялуурч сууна. Ингэхэд өнөөдөр юу амлаж байгаа нь бус өнгөрсөнд юу амласныг сонгогчид сонирхож буй болов уу. Тиймээс нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахынхаа өмнө юу ярьж байсан, дөрвөн жилийн дараа амлалтууд нь биелэсэн эсэх тухай бяцхан харьцуулалт хийж үзье. Ц.Элбэгдорж тухайн үед мөрийн хөтөлбөрөө ерөнхийлөн тав ангилж тус тусад нь дэд гарчиг өгсөн байсан. Яг энэ дарааллаар нь сонгон авсан харьцуулалтыг уншигчиддаа хүргэж байна. Түүний мөрийн хөтөлбөр ерөнхий байсан учир харьцуулалт ч бас ерөнхий. Гэхдээ одоо сурталчилаад байгаа шиг амлалт 100 хувиас давж биелэсэн гэвэл бас л худал болж байна.
1. 2009 ОН:
Шударга ёсыг тогтоогч Ерөнхийлөгч байна
Баялгийн тэгш бус хувиарлалт гаарлаа. Нийт баялгийн 80 хувь нь хүн амын 10 хүрэхгүй хувьд төвлөрч байна. Ерөнхийлөгчийн хувьд улс орондоо шударга ёс тогтоохыг тэргүүн зэргийн үүргээ гэж үзнэ.
2013 ОН:
Авлигад идэгдсэн орны Ерөнхийлөгч байлаа
Авлигатай тэмцэх газар анх байгуулагдахад авлигын индексээр 106-д байснаасаа гурав, дөрөвхөн жилийн дотор 124 рүү ухарчээ. Өвгөдөөс үлдээсэн асар их баялаг монгол хүн бүрийг хангалуун амьдруулахад хүрэлцэхүйц байхад өнөөдөр “Хүн амын 40 хувь нь ядууралд нэрвэгдлээ” гэсэн статистик үзүүлэлттэй, баялгийн тэгш бус хуваарилалт чинээндээ тулж, 0.40 гэсэн хямралт цэгт тулж ирсэн байна. Баян хоосны ялгаа жил ирэх тусам өссөөр байгааг жини коэффицент 2003 онд 0,33, 2006 онд 0,36, 2011 онд 0,39-д хүрснээс тод харж болно. Хэдийгээр эрх баригчдын зүгээс баян хоосны ялгаа хямралын 0,40 үзүүлэлтэд хараахан хүрээгүй гэж мэдэгдэж байгаа ч гадны шинжээчид жини коэффицент Монголд аль хэдийнэ 0,44 хүрсэн гэж мэдэгдэж байна.
МоАХ-ны ээлжит 4 дүгээр Их хуралд МоАХ-ны дарга Х.Баттулгын тавьсан илтгэлээс 2012 оны хоёрдугаар сар
2. 2009 ОН:
Орон нутгийн хөгжлийг дэмжигч Ерөнхийлөгч байна
“Монголд үйлдвэрлэв” санаачилгыг ажил хэрэг болгоно. Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авахад иргэддээ хөнгөлөлт үзүүлэх бодлогыг дэмжинэ. Монгол сайн иргэнээ бус сайн бүтээгдэхүүн экспортлодог улс болох ёстой
2013 ОН:
Импортыг дэмжигч Ерөнхийлөгч байлаа
Монгол Улс 2013 оны эхний улиралд дэлхийн 104 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014.2 сая ам.доллар, үүнээс экспорт 809.2 сая ам.доллар, импорт 1205.0 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2012 оны гуравдугаар сард 167.4 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2013 оны гуравдугаар сард 90.7 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 321.5 сая ам.доллар буюу 13.8 хувь, үүний дотор импортын хэмжээ 252.9 сая ам.доллар буюу 17.3 хувь, экспортын хэмжээ 68.6 сая ам.доллар буюу 7.8 хувиар буурчээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2013 оны эхний 4 сарын нийгэм, эдийн засгийн тайлангаас
3. 2009 ОН:
Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна
Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд харш байж болох үзэгдэл бүрийг судалж, засч залруулах бодлого , үйл ажиллагааг тууштай явуулна. Энэ чиглэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
2013 ОН:
Утаатай Улаанбаатартай Ерөнхийлөгч байлаа
Улсын хэмжээнд 2013 оны эхний 4 сард 8378 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 706 хэрэг буюу 9.2 хувиар өсчээ.
Гэмт хэргийн улмаас 2851 хүн гэмтэж, 368 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 143 буюу 5.3 хувиар нэмэгдсэн байна. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2013 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн зам орчимд 30 удаа, 13-р хороолол орчимд 29 удаа, 32-ын тойрог орчимд 4 удаа, Хархорин захын орчимд 2 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 5 удаа, 1-р хороолол орчимд 2 удаа, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 27 удаа, 32-ын тойрог орчимд 25 удаа, Хархорин захын орчимд 19 удаа,13-р хороолол орчимд 15 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 6 удаа, 13-р хороолол орчимд 1 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2013 оны эхний 4 сарын нийгэм, эдийн засгийн тайлангаас
4. 2009 ОН:
Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэгч Ерөнхийлөгч байна
Байгаль орчны шалгуурыг нэгдүгээрт тавьж, байгальд халтай, нөхөн сэргээх баталгаа байхгүй бол эдийн засгийн хувьд ямар ч ашигтай төсөл хөтөлбөрөөс татгалзана. Байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйл ажиллагааг хатуу цээрлүүлэх хуулийн үйлчлэлийг бодитой хэрэгжүүлнэ.
2013 ОН:
Байгаль орчин доройтсоор байх үеийн Ерөнхийлөгч байлаа
-Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан, нөхөн сэргээлт хийлгүйгээр орхисон газрын тооллогыг 2009-2010 онд БОАЖЯ, 2011 онд Ашигт малтмалын газраас хийж нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 699 нэгжийн үйл ажиллагаанаас болж эвдэрсэн талбар бүхий 4256 га эвдэрсэн талбай байгааг тогтоосон байна.
Монцамэ агентлаг. 2012.08.21
5. 2009 ОН:
Монголын дэлхийтэй холбогч Ерөнхийлөгч байна
Ардчиллын ололт, эс ололт нь зөвхөн гадаад улс орон хурал уулзалт, айлчлалд зориулагдсан албан тушаалтнуудын нүүрний халхавч төдий зүйл байх ёсгүй. Юуны түрүүнд бий болгосон ардчиллынхаа ололт амжилтыг Монгол Улсын иргэд мэдэрдэг, түүний үр шимийг бодит байдлаар хүртдэг байх ёстой.
2013 ОН:
Дэлхийг өөртэйгөө холбогч Ерөнхийлөгч байлаа.
Энд тэндхийн улс орнуудыг томоос нь жижиг рүү нь дуусгаж байгаа төрийн тэргүүнээ Монгол түмэн үүргэвчтэй Ерөнхийлөгч хэмээн нэрлэдэг болчихжээ. Үнэндээ Элбэгээ Ерөнхийлөгчийг үүнээс өөрөөр дуудах нэр олдохгүй байна. Энэ дэлхийг тойрон аялаж байгааг нь харахаар шинэ тив нээх нь хэмээн бодогдмоор байна. Хятад, Америк, Орос гээд их гүрнүүдээс эхэлсэн зах хязгааргүй айлчлал...
Нүсэр бүрэлдэхүүнтэй, томоохон бодлогын асуудалтай явж байгаа гээд ойлгосон чинь үнэндээ зүгээр нэг айл хэсээд ирж байгаа юм биш үү. Эрхэм Ерөнхийлөгч маань энд тэндхийн улс орнуудад айлчлахдаа манайд нүүрс байна гэсэн ганц
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна