Бээжингийн олимпийн баатрууд зургадугаар сарын эхний энэ өдрүүдэд төрсөн байдаг. Найдангийн Түвшинбаяр аварга зургадугаар сарын 1-нд төрсөн бол “Бээжин 2008” паралимпийн аварга Д.Баатаржавын төрсөн өчигдөр тохиожээ.
Харин өнөөдөр Бээжингийн олимпийн аварга Энхбатын Бадар-Ууган аваргын мэндэлсэн өдөр.
Аварга Э.Бадар-Ууган бэртлийн улмаас хэсэг хугацаанд бэлтгэл сургуулилтаа орхиж, Лондонгийн олимпийг өнжсөн ч эмчилгээний эхний шатууд амжилттай болж, сүүлийн саруудад хөнгөн бэлтгэл хийж эхэлжээ. Гэхдээ тив дэлхийн спортын тавцанд Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг олонтаа дуурсгасан, 2008 оны Дэлхийн шилдэг боксчин Э.Бадар-Ууган баатар өнгөрсөн хугацаанд их спортоосоо сэтгэл зүрхээ холдуулаагүй.
Тэрээр Бээжингийн олимпийн дараа спортын салбарынхнаа дэмжихээр “Амжилтын төлөө хамтдаа” ТББ байгуулсан бол өнгөрсөн жилээс МЗХ-ны дэргэдэх залуучуудын Спорт хороог удирдахын сацуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Спортын зөвлөх, Монголын боксын холбоондоо Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина