Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал Баянхонгор аймагт ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус аймгийн эмнэлгийн удирдлагууд, ажилчидтай эхэлж уулзсан байна. Нэр дэвшигч Н.Удвалыг уулзалт хийх үеэр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөх дөхсөн эмэгтэй таарсан аж. Эмнэлгийн ажилчид салбарын сайддаа “Та олон аймаг, сумдаар ажиллаж байгаад Баянхонгорт ирлээ. Таны хийх уулзалтын энэ цаг мөчид төрөх гэж буй ээжтэй таарлаа. Та эх барьж авах боломж байвал энэ эмэгтэйг төрүүлж өгнө үү гэсэн найрсаг хүсэлтийг тавьсан байна. Эх ч өөрөө “таньтай таарсандаа ихэд бэлэгшээж байна” гэжээ. Тэдний энэ хүсэлтийг салбарын сайд хүлээж аваад “Би 1978 онд хүүхэд эх барьж авч байсан. Одоо миний эх барьж авсан хүүхэд 30 гаруй насны хүүхэд бий. Одоо төрөх гэж байгаа эмэгтэй өөрөө хүсч байвал би төрүүлж өгч туслалгүй яахав. Гэхдээ үүнийг сонгуулийн сурталчилгаа гэж нийтэд ойлгуулахгүй байхыг хүсье” гэсэн юм.
Ингээд Эрүүл мэндийн сайд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөхөөр ирсэн Баянхонгор аймгийн иргэн Х.Сайнжаргалын 2 дахь хүүхдийг эх барьж авлаа. Сайдын эх барьсан охин 3400 кг төрсөн бөгөөд эх, охины биеийн байдал сайн байна. Амар мэнд амаржсан эх Х.Сайнжаргал сайдад талархал илэрхийлээд охиндоо Э.Удвал гэж нэр хайрлажээ.
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа