Монгол залуу Солонгосын “Оддын хаан”-д оролцжээ


Солонгосын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг “Оддын хаан”-ыг монголчууд үзэх дуртай. Солонгосын төдийгүй гадаадын өвөрмөц авьяастнуудыг оролцуулдаг уг нэвтрүүлэгт монгол залуу оролцжээ.  Тэрбээр БНСУ дахь олон улсын дуулаачдын "Montant" байгууллагын дуучнаар ажилладаг бөгөөд өөрийн фэйсбүүк хуудаснаа, “Жалам хар бүжгийн аяыг зориуд аялаж, бүжиглэсэн. Цаад утга нь жинхэнэ морины бүжиг Монголд байдаг гэдэг санааг илэрхийлсэн юм” хэмээн бичжээ.