Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх 12 давхар байрны гурван давхараас төрөөд гуравхан хоносон хүүхдээ тус байрны хогийн цэг рүү шидсэн аймшигт хэрэг өчигдөр 12.00 цагийн үед гарчээ. Байрны оршин суугч эмэгтэй гэрлүүгээ ороход орцонд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй зөрсөн байна. Удалгүй гэртээ ороход гэнэт хогийн цэгт нь юм шидэх чимээ гарсан гэнэ. Цонхоороо хартал орцонд хүүхдээ тэврээд зогсож байсан эмэгтэй хар хурдаараа гүйж байжээ. Сэжиг авсан эмэгтэй болсон явдлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Азаар хүүхэд амьд үлджээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хүүгээ өндрөөс шидсэн ээжийг саатуулсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина