Монголд хамгийн анх удаа Зумба фитнесийг дэлхийн стандартын түвшинд хөгжүүлж буй энэ бүсгүй Тусгаар Тогтнолын ордны 4-р давхарт байрлах “Golden Gym” фитнес клубын сургалт, хөгжил хариуцсан захирлаар ажилладаг. Хүн ардынхаа стерсс бухимдал, хөдөлгөөний дутагдал, идэвхитэй, эрч хүчтэй амьдралын төлөө уйгагүй хөдөлмөрлөж, авъяас билэг, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж яваа Ө.Долгормаа /Доко багш/-ийн шавь болохоор манай энэ цагийн эрхэм дээд гишүүдийн эхнэрүүд, ажил хэрэгч бүсгүйчүүд бүгд хошуурцгаадаг болжээ. Ингээд та бүхэнд Доко багшийн танилцуулгыг хүргье. Өлзийбатын ДОЛГОРМАА Спортын мастер, Циркийн жүжигчин, Спортын “Алтан-Од” медальт, Зумба фитнесийг Олон Улсад болон Монголд заах эрхтэй албан ёсны мастер багш.
Түүний товч түүхээс:Ө.Долгормаа нь 1992 онд 6 настай байхдаа Спортын гимнастикийн бүх ард түмний спартикиадаас мөнгөн медаль авч спортын гараагаа эхлүүлсэнээс хойш олон арван тэмцээний ялагч болж, 1996 оноос Монгол Улсын Циркид урилгаар ажилд орж “Шидэлттэй акробат”, “Цагирагаар наадагч”, “Агаарын гимнастик”-ийн жүжигчнээр ажиллаж, Герман, Голланд, Швейцарь, Англи, Израйл, Итали, Орос, Тайвань зэрэг орнуудаар аялан тоглосноор Монгол улсын циркийн урлагийг гадны орнуудад нэр төртэй танилцуулсан түүхтэй. 2001-2005 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг герман хэлний багш орчуулагчаар төгссөн. Гадаад дотоодод ийн хөдөлмөрлөж явахдаа Монголдоо энэхүү урлаг, спортыг төгөлдөржүүлэн хөгжүүлэх хүсэл түүнд төрсөөр явжээ.
Улсын бодибилдингийн холбооноос зохиогдсон УАШТ-ээс “Body Miss” төрлөөр хүрэл медаль, “Fitness Miss” төрөлд мөнгөн медаль хүртэж байсан манай улсын сайхан бүсгүйчүүдийн нэг. 2009 оноос “Голден жим” фитнес клубын Ганцаарчилсан сургалт болон Аеробек фитнесийн багш, “Алтан цагираг” циркийн студийн багшаар ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэгт “Зөрчилгүй жолооч-2026” аян хэрэгжиж байна
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина