”Mc collection” хамтлаг тоглолтоо хийнэ


Анх залуусын дунд нүүрээ маскаар нууж ямар хүмүүс бол гэж бяцхан хүлээлт үүсгэж тухайн үедээ сенсаци тарьж байсан хамтлаг бол мэдээж MC Collection хамтлаг. Уг хамтлагийг та бүхэн "Эцсийн удаа" "Сурагч нас" " Хүлээлт" "Тэр л охинд" гэх мэт  олон хайрын дуунуудаар сайн мэднэ. Хүүхэд Залуусын хэдийнээ сонсох дуртай болсон тус хамтлаг анх  гурван хүний бүрэлдэхүүнтэй 2008 оны 11 сарын 1-нд байгуулагджээ. Тэдний хамгийн анх олонд хүрсэн дуу бол “Эцсийн удаа” бөгөөд өдий хүртэлх тэдний хийсэн олон сайхан хит уран бүтээлүүдийг бид сайн мэдэх билээ. Тэд 2009 онд анхны “Хэлж амжаагүй үгс” нэртэй цомгоо гаргасан бөгөөд цомгийн өдөрлөгөө маскны ард өнгөрүүлсөн нь сонсогчдын  анхаарлыг нилээдгүй татсан юм. Улмаар 2010 онд дахин  “Чамд хэлье” хэмээх хоёр дахь цомгоо өргөн барьсан бол, одоо тэд цоо шинэ гурав дахь “Би чамд хайртай” цомгоо гаргах гээд тун завгүй ажиллаж байгаа гэнэ.  Мөн энэ жил тус хамтлаг өөрсдийн  бие даасан анхны тоглолтоо  тавих гээд  нилээд шаргуу ажиллаж байгаа гэнэ. Тэдний анхны тоглолт содон зүйлсээр их байх бөгөөд  тухайлбал,  амьд хөгжмийн хамтлагтай хамтарч олон сайхан дуунуудаа дуулах гэнэ. Сонсогч фэнүүдийнээ удаан хүлээлгэсний  эцэст  маскны ард дахь залуус урлагийн алтан тайзыг ийнхүү байлдан дагуулах цаг нь иржээ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
5 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

7 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

7 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

7 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

7 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

9 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

9 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна