Улс төр дэх ургийн бичээс


Улс төр дэх ургийн бичээсийг нэг зурж үзмээр санагдлаа. Нэг намын харьяа­лалтай ах, дүү, амраг, садангуудын намтар хүмүүсийн сонирхлыг тийм ч их татахаа байж. Тиймээс өөр, өөр­ намтай амьдарлаа холбож, улс төр дэх ургийн бичгээ зурж яваа гэр бүлийнхний талаар сонирхуулъя. Тэртээх он жилүүдэд С.Баяр, Х.Хулан нарын эх­лүүл­сэн энэхүү ургийн бичээст хамгийн отгоноор бүртгэгдэж байгаа нь сумогийн их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяа­базар нар юм. Их аварга Д.Дагвадорж зодог тайлс­наасаа хойш биз­несийн сал­барт хүч үзэх бол­сон бөгөөд түүнийг улс төрд хөл тавих нь гэсэн мэдээлэл байнга шахам гарч байсан ч тэрбээр саях­ныг хүртэл буюу энэ сарын 13-ны өдөр өөрийн цахим хуудастаа “Би улс төрөөс хол байдаг хүн” гэж байсан нь бодит үнэн. Гэтэл “будаг нь хатаж амжаагүй байхад” гэдэг шиг хэлсэн үг нь хэнд ч мартагдаж амжаагүй байхад аварга маань дөнгөж өчигдөрхөн Ардчилсан намд элсэж, шинэхэн батлахаа өвөртөлж амжлаа. Харин түүний ах Монгол Улсын аварга Д.Сумъяабазар Ардын намын гишүүн бөгөөд НИТХ-ын 2009 оны сонгуулиар төлөөлөгчөөр сонгогдож байсан. УИХ-ын 2012 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнийхээ тангаргийг саяхан өр­гөөд байгаа. Энэхүү ургийн бичээсийн эхлэлийг С.Баяр Ерөн­хийлөгчийн Тамгын газрын дар­га байхдаа тавьсан гэлцдэг. Ту­хайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан С.Баяр Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон Х.Хулантай гэрлэсэн бай­даг юм. Энэхүү бичээс “Оюу­ны Ундраа”-гаар овоглодог гэр бүлийнхнээр үргэлжилнэ. МАШСН-ыг Ардчилсан намаар сольсон, Онцгой байдлын сайд асан, одоо Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж буй С.Отгонбаярын дүү С.Амарсайхан Ардын намаас НИТХ-д сонгогдоод байгаа. С.Амарсайханы эхнэрийг МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ гэдгээр нь хүмүүс андахгүй мэдэх байх. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ардчилсан намынх хэдий ч түүний нөхөр Г.Өлзийбүрэн Ардын намын гишүүн. Тэрбээр Газрын тосны газрын даргын албан тушаалыг өдгөө хашиж байгаа. Мөн Ир­гэний хөдөлгөөний удирдагчаас Ардчилсан намын гишүүнээр эл­сэж, УИХ-д сонгогдсон Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ Ар­дын намын гишүүн. Одоо “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа Ж.Бат-Эрдэнэ Ардын намыг эрх барьж байх үеэс эхлээд энэ салбартаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа нэгэн юм. УИХ-ын гишүүн Б.Наранхүү эгч Б.Саранчимэгтэйгээ улс төрийн үзэл бодол таардаггүй гэлцдэг. Тэдний сонголт анхнаасаа л өөр байсан. Б.Наранхүү Ардчилсан намыг тууштай дэмжигч бол түүний эгч Б.Саранчимэг анхнаасаа Ардын намыг дэмждэг байсан. Б.Саранчимэг Ардын намыг эрх барьж байх үед буюу өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал байсан. Одоо ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлын албандаа байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж Ардын намын гишүүн. Түүний хүү П.Хангал нь аавыгаа дагаж Ардын намд элсэж, НИТХ-д нэр дэвшиж, ялалт байгуулж байсан ч саяхнаас Н.Энхбаярыг дагаж, МАХН-ын гишүүнээр элссэн. Одоо П.Хангал МАХН-ын Санхүү хариуцсан дар­гаар ажиллаж буй. Энэ мэтчилэн улс төр дэх ургийн бичээс цааш хөвөрнө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
5 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

7 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

7 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

7 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

7 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

9 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

9 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна