Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг бие даасан гурав дахь тоглолтын товоо зарлалаа. Тоглолт зургадугаар сарын 1-нд буюу Эх үрсийн баяраар болох аж. Тоглолтын нэр “Алтанцэцэг”. Тоглолтын ерөнхий найруулагч нь Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам.
Гавьяат Ж.Алтанцэцэгийн шинэ тоглолтыг Монголд анх удаа “3D” дэлгэц ашигласан өвөрмөц загвар бүхий тайз засч, хөгжмийн гайхалтай дуугаралттай нүсэр тоглолт хийх болно хэмээн зохион байгуулагчид нь онцолж байна.
Түүний тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, поп дива С.Наран, дуурийн дуучин Ө.Уянга, жааз дуучин Ц.Хулан, Б.Маралжингоо, А.Түмэн-Өлзий, Ж.Чингис нараас гадна Хүүхдийн ордны найрал дуучид оролцох ажээ. Тоглолтын талаар бяцхан нууц дэлгэхэд, хамгийн бяцхан дуучин поп дива Алтаагийн охин байна гэсэн шүү.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө