Үе үеийн холбогдох яамд урлаг, спортынхныг талцуулж ханахгүй нь бололтой. Өнгөрсөн долоо хоногт дуучин Жимсээгийн анхны бие даасан тоглолт Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Уг дуучныг “Таван эрдэнэ” дуугаар нь хүмүүс “мэддэг” юм байх. Увс аймагт төрсөн энэ бүсгүй айлын есөн хүүхдийн отгон нь. Хүүхдийн ордны багш, СТА Ганчимэгийн дугуйланд суралцаж явсан жирийн охин. 10-р ангиа төгсөөд СУИС-д суралцсан аж. Дуурийн дуулаачаар төгссөн энэ бүсгүйг монголын ард түмэн нийтээрээ мэдэхгүй гэж хэлэхэд дэгсдүүлсэн болохгүй биз. “Таван эрдэнэ” дуугаараа олны танил болсон гэх огноог өөртөө өгч, СУИС төгссөн хэдэн найз нь ч ингээд итгэчихсэн Жимсээд тоглолтынх нь үеэр ССАЖЯ-ны дэд сайд бараалхаж, СТА цол гардуулсан байх юм. Төр засгийн шагнал төөрөлгүйхэн шиг эзэндээ очвол үзэгч, уран бүтээлч хэн хэн нь сэтгэл хангалуун байдаг. Нөгөөтэйгүүр ССАЖЯ эрхэлсэн ажилдаа эзэн болохгүй байгаа юм шиг санагдлаа. Жимсээ гэдэг дуучин СТА цол хүртсэн нь энэхүү мэдээллийн гол агуулга биш юм. ССАЖЯ-нд хүүхдийн дуучин Ч.Уранхолбоогийн тодорхойлолтыг нэр бүхий сэтгүүл, залуу сэтгүүлчдийн ТББ-аас СТА цол олгохыг хүссэн өргөдөл, холбогдох бичиг баримтын хамтаар албан ёсоор хүргүүлсэн байна. Дуучин Ч.Уранхолбоо буюу Ану тэртээх 2003 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн. “Гала” хамтлагийн ахлагч явсан тэрээр “Хөвгүүн” хүүхдийн дууны цомгийг эрхлэн гаргахыг санаачилсан байдаг. 90-ээд оны эхэн үед залуусын ид сонсож явсан дуунуудыг сэргээснээрээ 2004 онд “Хөвгүүн” нь хамгийн их борлуулалттай цомог болж чадсан юм. Үргэлжлэл энд дарж үзнэ үү.
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Төрөлт 5.7 хувиар буурчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод