Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүрч, тэр даруйд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсынхаа нэрийн өмнөөс нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авсан 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор тавдугаар сарын 17-ны баасан гаригийн шөнийн 23:15 цагт эх орондоо эргэн ирлээ.
Энэ тавдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Йорк хотнoo Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголын тал хүлээн авснаас хойш 11 хоногийн дараа “Кореан эйр” компанийнхан өөрийн онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлэн Улаанбаатарт авчрав. Түүний араас янз бүрийн цаг хугацаанд, агаараар, бас далайн тээврээр 20 гаруй тооны динозаврын олдворууд Монголдоо ирэх юм.
Бүтэн жилийн турш дуулиан дагуулсан жинхэнэ Баатар болох, бас араасаа бүхэл бүтэн сүрэг динозавр дагуулж буй Тарбозавр Батаарыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, цагдаа, гааль, даатгалын ажилтнууд хүлээн авсан юм.
“Кореан эйр”-ийн 867 дугаар нислэгээр Тарбозавр Батаарын араг ясыг долоон ширхэг хайрцагт агуулан ирүүлжээ. Батаарын олдворыг тавдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хангах газрын агуулахаас Нью-Йоркийн Сурраундарт компанийн байр руу ачуулж баглах боох ажлыг албан ёсоор хийлгэжээ. Сурраундарт компани нь урлагийн бүтээл, шинжлэх ухааны олдвор, эмзэгнарийн материалыг баглах боох ажлаар мэргэшсэн тусгай хамгаалалт бүхий хувийн компани бөгөөд түүгээр АНУ-ын томоохон музей, төрийн байгууллагууд үйлчлүүлж заншсан юм байна.



“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна