Фатима Хадуеваг хэн захиалав?


“ТНТ” телевизийн “Зөн билгийн тулаан” цуврал нэвтрүүлгийн 13 дахь удаагийн финалын оролцогч Фатима Хадуева олон хүний анхаарлыг татаж байсан. Оросдоо л том бизнесмэн, улс төрчдийн хувийн зөн билэгтэн гэдгээрээ алдартай тэрээр зургаан сарын 22-нд Монголд ирэх гэж буй. Харин энэ үед ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр аж. Тиймдээ ч олон хүмүүс түүнийг улс төрийн зүтгэлтэн урьж авчирч байгаа хэмээн жиг жуг хийгээд байгаа. Москва хотын захирагч Юрий Лужковыг энэхүү албанд суухад Фатимагийн нөлөө их байсан хэмээн ярьдаг юм билээ. Тиймээс түүнийг Монголд хэн, ямар зорилгоор авчирч байгаа нь олон хүний сонирхлыг татаад байгаа юм.