Багадаа айлд үрчлэгдэж, өөр өөр улсыг зорьсон Өмнөд Солонгосын ихэр эгч дүүс интернетийн тусламжтайгаар бие биенээ санамсаргүй олжээ. “Гейшагийн дурсамж”, “21 ба түүнээс дээш” зэрэг кинонуудаараа олны танил болсон Холливудын залуухан жүжигчин Саманта Фатерман “Youtube” сайтад тавьсан бичлэгийнхээ ачаар ихрийн өрөөсөн гэдгээ санамсаргүй мэдсэн байна. Фатерманы тоглосон инээдмийн шоуны дүрс бичлэг францын иргэн Аниас Бордьерын нүдэнд санамсаргүй өртжээ.
Аниас тэр үед Лондонд загвар зохион бүтээгчээр сурч байсан аж. Оюутан бүсгүйд хамгийн анх анзаарагдсан зүйл нь Холливудын жүжигчин Самантайтай гадна төрх, нүүр царай, биеийн галбирын хувьд гайхалтай адилхан байв. Тэрээр цааш нь бага зэрэг судалж үзэхэд тэд хоёулаа хар багадаа нэг нь АНУ руу, нөгөө нь Франц руу Өмнөд Солонгос улсаас үрчлэгдсэн очсон байжээ.
“Итгэмээргүй байсан. Бид хоёулаа 26 настай, 1987 оны 11 дүгээр сарын 19-нд яг нэг өдөр төрсөн. И Франц гэр бүлд, тэр АНУ руу. Би шууд л Самантатай холбоо барих хэрэгтэй гэж бодсон” хэмээн Бордьер ярьж байна. Аниас ихрийн өрөөсөнтэйгээ интернетээр дамжуулан холбоо тогтоох гэж оролджээ. Харин Америк жүжигчин бүсгүй түүний захианд маш хурдан хариу бичжээ.
“Нэгдүгээрт, миний интернэт хуудсанд зочилсон хэрэглэгчийн зураг надтай маш адилхан байсанд их гайхсан. Дараа нь түүний захиаг уншаад өмнө минь маш том өөрчлөлтүүд хүлээж байгааг ойлгосон. Би шууд л ихрийн өрөөсөнгөө оллоо гэдэгт итгэсэн” хэмээн Фатерман ярьсан юм. Удалгүй бүсгүйчүүд гадна төрхөөс гадна тэдэнд ижил зүйл маш олон байгааг мэдсэн байна. “Бид ааш зангийн хувьд төстэй, хоёулаа бяслаганд дуртай.
Бас хоёулаа намхан нуруутай, амбиц хөөсөн” хэмээн Саманта хошигножээ. Нэг мах, цусанд төрсөн гэдгээ албан ёсоор батлахын тулд бүсгүйчүүд Европын аль нэгэн оронд уулзахаар тохирч, ДНК-гийн шинжилгээ өгөхөөр болжээ. Энэ адал явдалд гарах зардлыг төлөхийн тулд тэд Интернетээр тусламж хүссэн байна. Одоогоор эгч дүүст туслахаар хоёр долоо хоногийн дотор хэдийн 34 мянган хүн хандив өргөөд байгаа ажээ.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна