Стандартчилал, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас “Петровис” компанийг 200 мянган төгрөгөөр торгожээ. Учир нь “Петровис” компанийн Тасганы овоон дахь шатахуун түгээх станцын А80 шатахууны шахалтын хурд удаан, алдаа нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байсан төдийгүй литр тутамд 150 милограмм дутуу шахаж байсныг улсын байцаагчид тогтоожээ.
ШӨХТГ-аас “Шатахуун түгээх станц /ШТС/-ууд шатахуунаа дутуу шахдаг гэсэн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг барагдуулах, шахалтын хэмжээ стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоохоор Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран газрын тосны бүтээгдэхүүн импортлогч зургаан компанийн найман ШТС, Орхон аймаг дах “Сод Монгол” ХХК-ийн ШТС, ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий борлуулж байгаа “Чеси” ХХК зэрэг аж ахуй эрхлэгчдийн дунд гэнэтийн хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар Орхон аймгийн “Чеси” ХХК автомашиныг шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрсэн байна. Мөн “Петровис компанийн Тасганы овоон дахь шатахуун түгээх станц нь шатахуун шахдаг филтрийн алдаанаас үүдэн А80 шатахууныг дутуу шахаж байсан нь тогтоогдсон бөгөөд гурав хоногийн дараа дахин шалгахад тус ШТСзөрчлөө арилгасан байсан” гэж ШӨХТГ-ын О.Магнай мэдээллээ.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө