Онлайн парламентийн төлөөлөгч Б.Энхбаяр: ”НӨАТ-ийн босгийг 200 сая төгрөг болгох нь зайлшгүй олны анхаарал татсан асуудал”


УИХ-ын нэр бүхий долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын босгийг 200 сая төгрөг болгож нэмэгдүүлэх хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сарын эхээр УИХ, Засгийн газрын хуралдаанд өргөн барьсан боловч дэмжлэг аваагүй билээ.

Өнөөдөр /өчигдөр/ хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлийн бага хурал хийж уг хуулийн төслийг Онлайн парламентаар хэлэлцүүлж ард түмний санал дэмжлэгийг авч олны анхааралд хандуулах шаардлагатай гэж мэдээлсэн.

Дорнод аймгийн Онлайн төлөөлөгч Б.Энхбаяртай энэ талаар ярилцлаа.  

- Хоёр долоо хоногийн хугацаанд санал авч амжих уу?, Жинхэнэ татварын дарамтад байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгч, бизнесменүүд энэ хэлэлцүүлэгт оролцох боломж нь хэр байгаа вэ?

 

- Монгол улсад Онлайн орчинд сая орчим хэрэглэгч бий. Тэр тусмаа мэдээллийг  байнга хайж өөрийнхөө байр суурийг илэрхийлж байдаг нийгмийн идэвхитэй хэсэг цахимд л байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад оруулалгүй, дарсан байна. Засгийн Газрын зүгээс энэ хуулийг дэмжих боломжгүй гэдэг саналаа өгчээ.  Өөрөөр хэлбэл энэ санаачлага олон нийтийн анхааралаас гарсан, хязгаарлагдмал байдалд орсон. Тиймээс энэ асуудлыг Онлайн парламентаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.

 

- Хэлэлцүүлсний үр дүн нь яаж харагдах вэ?             Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.