УДЭТ-ын ханхүү гэгддэг найруулагч Н.Наранбаатар энэ сарын 12-нд “UB palace”-ын концертын их танхимд уран бүтээлийнхээ тайлан тоглолтоо хийхээр болсон. Драмын театрыг дахин сэргэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан тэрээр урлагийн бүхий л цол, шагналуудыг хүртсэн чадалтай, авъяастай нэгэн. “Хайрын виз”, “Надаар тоглосон хайр”, “Нүцгэн дурлал”,”Нууц амраг чинь болоё” гэх мэт олон жүжгүүдийг тайзнаа амилуулж, Драмын 800 төгрөгийн билетийг 10-н мянга хүргэж уртаас урт дараалал үүсгэж байсан билээ. Тиймдээ ч өнөөдөр УДЭТ-ын ерөнхий найруулагч хэмээх хүндтэй , том албыг хашиж яваа. Тэгвэл өөрийн шилдэг уран бүтээлүүдийн хэсгүүдээсээ 12-ны өдөр тайзнаа амилуулж, Монголын рок поп, тайз дэлгэцийн шилдгүүд энэ л үдэш нэг дор хуран чуулах юм. “Надаас хөврөх үнэн. Хайр, цаг хугацаа” хэмээх энэ тоглолт урьд өмнө нь ч, дараа нь ч давтагдахгүй гайхамшигтай болно гэдэгт мэргэжилтнүүд, найз нөхөд нь бат итгэлтэй байгаа ажээ.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна