Энэ сарын 5-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонд байрлалтай “Түмэн шувуут” ХХК-ний 18330 толгой тахиа тодорхойгүй шалтгаанаар үхсэн байна. Тус газар Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн МХГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллажээ.
Үхсэн тахианаас дээж авч лабораторид задлан хийж шувууны томуу болон нъюкасл өвчин илрүүлэх түргэн тестийн шинжилгээ хийж үзэхэд харин уг өвчин илрээгүй байна. Тиймээс хорооны Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, томилогдсон ажлын хэсэг нүх ухаж 18330 толгой үхсэн тахиаг устгаж, ариутгал халдваргүйжүүлт хийжээ.
Урьдчилсан байдлаар тус байранд агааржуулагч системийн гэмтлийн улмаас тэнд байсан тахиа хүчилтөрөгчийн дутагдалд орж олноор үхсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж. Гэхдээ лабораторид явуулсан дээж материалын шинжилгээгээр шувууны томуу өвчин биш болох нь батлагдсан байна.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө