БНАСАУ-ын Армийн сагсан бөмбөгийн үндсэн шигшээ багийнхан өчигдөр өглөө 10:30 цагт Монгол улсад газардлаа. “Дөрөвдүгээр сарын 25” буюу Хойт Солонгосын их удирдагчийнхаа төрсөн сар өдрийн нэртэй энэхүү баг нь бүрэн цэрэгжилтийн байдалд бэлтгэл сургуулилтаа базаадаг юм. Монголын сагсан бөмбөгийн холбооны урилгаар ирсэн “Дөрөвдүгээр сарын 25” багийн тамирчид тамирчид Монгол улсад нийтдээ долоо хоногийн турш саатна. Энэ хугацаандаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ, залуучуудын шигшээ багтай нээлттэй хамтарсан бэлтгэл болон нөхөрсөг тоглолт хийх юм. Дасгалжуулагч, тамирчин зэрэг 15 хүний бүрэлдхүүнтэй ирсэн Хойт Солонгосын армийн багийнхан Монголын үндэсний олимпийн хороонд манай шигшээ багтай хамт байрлах юм.
“Дөрөвдүгээр сарын 25” баг болон шигшээ багийн анхны бэлтгэл өнөө орой 20:00 цагаас Спортын төв ордны А зааланд болно.
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна