Манай улсад урьд нь ийм олон тооны ялангуяа том албан тушаалтай зочид төлөөлөгчид ирж байсан удаагүй. Тиймдээ ч манайхан муугаа харуулахгүйн тулд янз бүрийн л арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал: траншейны хүүхдүүдийг түр хугацаагаар хорьж, баар, караокенуудын үйл ажиллагааг 5-р сарын 1-нийг хүртэл зогсоож, машины хөдөлгөөнд оролцох байдлыг журмалсан билээ. Харин энэ хэдэн хоногт ёстой л нөгөө сэгсийсэн үстэй, халтар машинтай явж болохгүй гэдэг шиг л юм болсон. Хотынхоо өнгө үзэмж л сайхан байвал яг жинхэнэ амьдрал дээр юу болж байгаа нь манай дээдсүүдэд хамаагүй аж. Ёстой л гэрт нь зочин ирэхээр илүү дутуу хог новшоо орныхоо доогуур чихдиг шиг л юм болсон гэлтэй.
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө