Баянгол дүүргийн XVI хорооны нутаг, Туулын 10 дугаар гудамжинд төрөөд удаагүй нярайн цогцос орхисон байсныг өнгөрсөн баасан гаригт олдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Цагдаагийнхан хүүхдийн цогцос олдсон газарт очиж үзлэг хийгээд, Шүүхийн шинжилгээний үндэсний төвд задлан шинжилгээ хийсэн байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр дөнгөж төрсөн, дөрвөн кг жинтэй, нярай хүүгийн ам, хамарт нь ариун цэврийн хэрэглэл, уутны хамт чихэж амийг нь бүрэлгэсэн байжээ. Энэ нь санаатай, хүн амины хэргийн сэдэлтэй үйлдэл гэдгийг тогтоон, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн эрэн сурвалжлах ажиллагаа явуулж буй гэнэ. Хүү эрүүл чийрэг төрсөн, төрөөд 3-4 хонож байсан гэдгийг шүүх эмнэлгийн эмч нар мөн баталжээ. Нярайг эцэг, эх нь хөнөөв үү, өөр ямар нэгэн сэдэл байв уу гэдгийг тогтоохоор ажиллаж буй ч одоогоор ямар нэг сэжүүр олдоогүй аж.
Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа хийв
Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
НЕБ-ын 184-р сургуулиас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 90 метр авто зам барина
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа
Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа