Онлайн Парламентын төлөөлөгчдийг танилцуулж байна


Нэг сая интернэт хэрэглэгчдийн дуу хоолой санал санаачлагыг төрд хүргэх Онлайн Парламентын төлөөлөгчдийг сонгох санал хураалт 2013 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цагаас 4 сарын 28-ны өдрийн 22:00 цаг хүртэл явагдаж  дууслаа. Нийт 599 хүн нэр дэвшиж 103093 хүн санал өгсөнөөс 33 хүн Онлайн Парламентын төлөөлөгчөөр сонгогдсоныг  танилцуулж байна.

1. Архангай аймгийн Онлайн төлөөлөгч

 

Ганболд  БАЯНЖАРГАЛ

Эзэмшсэн мэргэжил: МУИС-ыг Сэтгүүлч, Олон улсын сэтгүүлчээр төгссөн,

Одоо эрхэлж буй ажил: BTV-ийн Ерөнхий захирал


2. Баян-Өлгий аймгийн Онлайн төлөөлөгч

 

Ахмет ЕРБОЛ

Эзэмшсэн мэргэжил: ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг тус тус дүүргэсэн.

Одоо эрхэлж буй ажил: Өлгийн-Зам ХХК-ны захирал


3. Баянхонгор аймгийн Онлайн төлөөлөгч

 

Ринчиндорж АМАРБАЯСГАЛАН

Эзэмшсэн мэргэжил: Удирдлагын ухааны магистр

Одоо эрхэлж буй ажил: Хонгорын түүчээ ТББ-ын Тэргүүн


4. Булган аймгийн Онлайн төлөөлөгч

Найдан ТҮВШИНБАЯР

Эзэмшсэн мэргэжил: "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн.

Одоо эрхэлж буй ажил:   Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат  тамирчин

 

5. Говь-Алтай аймгийн Онлайн төлөөлөгч

Гиваа МЯГМАРДОРЖ

Эзэмшсэн мэргэжил: "Бизнесийн удирдлагын менежер

МКаст ХХК-ийн Маркетинг, Бизнес Хөгжлийн Газрын захирал

 

6. Дорноговь аймгийн Онлайн төлөөлөгч

Чимэддорж ЧИМЭДСҮРЭН

Эзэмшсэн мэргэжил: "Олон улсын эдийн засгийн докторант

Одоо эрхэлж буй ажил: Соёмбо дээд сургуулийн сургалтын албаны дарга, сургалт эрхэлсэн захирал

NCT – судалгааны төвийн захирал


Үргэлжлэл энд дарж үзнэ үү.