Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүхийн үнэт бүтээлүүдийг гадаадад худалдсан байна.
Тодруулбал, 1994 онд Н.Энхбаяр Соёлын сайдаар ажиллаж байхдаа Богд хааны музей, Чойжин ламын сүм музей, Үндэсний түүхийн музей, Улсын төв номын сангаас нийт 115 ширхэг түүхийн ховор үзмэрийг цуглуулж, АНУ-ын Сан Франциско хотын Азийн түүхийн музейд “Монголын сэргэн мандалт, Чингис хааны өв” үзэсгэлэнд оролцуулахаар мэргэжилтэн Ононгийн Мичидэд хариуцуулан явуулсан байна. Тухайн үед Монгол Улсын хилээр 155 үзмэр гарсан нь Гаалийн ерөнхий газарт бүртгэгдсэн байдаг бөгөөд эдгээр үзмэр, ховор бүтээлээс 96 нь 2000 оны эхээр Монгол Улсад буцаж ирсэн. Буцаж ирсэн 96 үзмэр, ховор бүтээлд дахин шинжилгээ хийлгүй орхигдуулснаас үзвэл дээрх эд зүйлс солигдсон байх магадлалтай юм.
Дээрх үзмэр, ховор эд зүйлсийг хариуцан АНУ руу авч явсан, тухайн үеийн Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ононгийн Мичид нь Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн төрсөн дүү бөгөөд өдгөө тэрбээр АНУ-ын 124 Topaz CT Hercules, CA. 5248 Claremont AVE#22 Oakland, CA хаягт оршин сууж байна.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна