Сү.Батболдын Засгийн газраас эхлэн яригдсан Тавдугаар цахилгаан станцыг 1,2 тэрбум долларын өртөгөөр барихаар шинэчлэлийн Засгийн газраас шийдсэн.
Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг Эрчим хүчний сайд М.Сономпил хариуцаж буй. Харин түүнийг итгэл даах хүн мөн эсэхийг цаг хугацаа харуулах байх. Талийгаач ахынхаа хөрөнгө дээр суусан түүнийг сүүлийн үед мөрийтэй тоглоомонд хорхойсч, чамгүй их мөнгө алдсан гэж ойр дотны нь хүмүүс сэм хэлэлцдэг болоод байгаа гэнэ.
Мань эр нэг хэсэг Батлан хамгаалах яамыг толгойлж байсан. Энэ үедээ бараг явахаа байсан ГАЗ-66 автомашинуудыг С.Отгонбаярыг сайд байхад Онцгой байдлын албанд шахаж байснаараа алдартай аж. Тиймээс Тавдугаар цахилгаан станцын тендерийн мөнгийг тавиад туучих вий гэхээс олон хүний яс хавталзаж байгаа бололтой. Түүний гардаж авсан 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй тавдугаар цахилгаан станцын тендерт гадаадын мэргэжлийн бус байгууллага шалгарсан гэх учир битүүлэг яриа аль хэдийн гарчээ.
Тавдугаар цахилгаан станцын тендер будлиантаад буруу замаар будаа тээгчдийн гар торсон гэдэг яриа нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Амгаланд байдаг “УС-15” станцын өргөтгөлийг хийх 75 сая ам.долларын өртөгтэй тендерийн асуудлаас үүдэн гарч ирсэн аж. “УС-15” станцын өргөтгөл барих тендер нь багагүй хэл ам дагуулж байгаа болохыг М.Сономпилийн хүрээнийхэн ч гэрчилж байгаа билээ. Тендерт шалгарсан Хятадын компанийг М.Сономпилийн төө зайгүй найз орчуулагч, Өвөр Монголын иргэн зуучлан холбож өгсөн байна.
Баттай эх сурвалжийн хэлснээр бол тэрхүү Хятадын компани тендерт ялахын тулд М.Сономпилд их том амлалт өгсөн юм байх. Ямар амлалт өгсөн бэ гэвэл 120 мянгатад байрладаг М.Сономпилийн “Их хуралдай” хэмээх нэртэй дугуй байшинг нурааж, суурин дээр нь 16 давхар өндөр гоёмсог зочид буудал барьж өгөхөөр болжээ. Энэхүү ажлыг нь өнөөх орчуулагч өвөрмонгол найз нь удирдан зохион байгуулж байгаа хэмээн “Ноцтой мэдээ” сонинд өгүүлсэн байна.
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ