Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр Олон улсын цагдаагийн газар буюу Интерполоор манай улсын иргэн Т.Аятунгааг эрэн сурвалжилж эхэлсэн. Т.Аятунгааг эрэн сурвалжлах ажиллагаа зогссон тухай мэдээлэл шуугиан дэгдээгээд байна.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын албан эх сурвалжаас тодруулахад “Т.Аятунгааг эрэн сурвалжлахаа зогсоох болсон тухай мэдээлэл алга. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Ирэх долоо хоногт Т.Аятунгаа, С.Энхмаа зэрэг гадаадад эрх нь зөрчигдсөн гэх иргэдийн талаар Консулын газраас мэдээлэл хийх болно” гэв.
Харин Монгол дахь Интерполын байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Манай улсын цагдаагийн газраас Олон улсын цагдаагийн газар буюу Интерполд захидал илгээсэн. Аль болох Т.Аятунгаагийн талд орох өнгө аястай захидал илгээсэн. Гэхдээ үүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоохыг хүссэн гэж ойлгож болохгүй. Энэ ажиллагааг зогсоох эсэх нь Филиппины хуулийн байгууллагын шийдэх асуудал” гэсэн юм.
Цагдаагийн ерөнхий газрын эх сурвалжаас тодруулахад “Хүний эрх, эрх чөлөө гэдэг утгаараа Интерполын байгууллагаар эрэн сурвалжлахаа зогсоосон хүний мэдээллийг нэн түрүүнд цахим хуудаснаас авах ёстой. Т.Аятунгааг эрэн сурвалжилсан хэвээр байгаа” гэж мэдэгдлээ.
Т.Аятунгаа “Би хүүхдээ алдсан, намайг Интерполоор эрэн сурвалжлах ёсгүй. Би хохирогчоор тогтоогдсон. Миний охин Ч.Тэргэлсарыг аав нь салхилуулна гэж авч гараад эргэж ирээгүй. Би охиноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд алдсан. Охиноо амьд байгаа эсэхийг ч мэдэхгүй байна” гэж мэдэгдээд байгаа.
Харин түүний нөхөр, хүүхэд хулгайлсан гэх Чарльз Эрген охин Ч.Тэргэлсарынхаа эмнэлэгт хэвтэж буй зургийг фэйсбүүк хуудаснаа нийтлээд, “Т.Аятунгаад зодуулснаас хойш одоо хүртэл биеийн байдал нь хүнд байна. Т.Аятунгаа охин Ч.Тэргэлсарыг хөнөөхийг завдсан хэргээр баривчлагдаж байсан. Тиймээс хүүхдийнхээ эсрэг хүч хэрэглэж, гэр бүлийнхээ хүнийг хөнөөхийг завдсан хэргээр шүүхэд дуудагдсан. Энэ хэргээр ч эрэн сурвалжлах болсон” гэсэн.
Эцэст нь, Т.Аятунгаа, Чарльз Эрген хоёрын хэнийх нь зөв болохыг гагцхүү хуулийн байгууллага эцэслэн тогтоох юм.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Женко Баттулга Булганыг хутгасаар...
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна