Бостоны марафоны үеэр халдлага гарлаа


Бостон хотод өчигдөр болсон марафон гүйлтийн үеэр хийгдсэн халдлагын улмаас амь үрэгдсэн гурван хүний нэг нь найман настай хүүхэд байв. 

Хэргийн газар байгаа цагдаагийнхан.
Фото: Scott Eisen / Reuters


Хамгийн сүүлийн мэдээгээр дэлбэрэлтийн улмаас 115 хүн гэмтсэн байна. Тэднийг хотын долоон эмнэлгүүдэд хуваарилан хэвтүүлжээ. CNN мэдээлснээр хэлмэгдэгсдийн тоо 132 хүрээд байна. Найман хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. 

Хоёр дэлбэрэлт ойролцоогоор 20 секундын зайтайгаар Бостоны жил бүрийн уламжлалт марафон гүйлтийн төсгөлийн шатанд болсон байна. Аллага орон нутгийн цагаар 14:50-д гарчээ. Дэлбэрэлтийн үеэр уралдаанд оролцогсдын ихэнх нь бариандаа орсон байлаа. АНУ-ын засаг захиргаа уг үйлдлийг хийсэн этгээдийг заавал олж илрүүлнэ гэдгээ амлаад байна. 

Хожим хэргийн газраас идэвхжүүлээгүй байсан хоёр тэсрэх төхөөрөмжийг олжээ. Мөн хөрш гудамжинд нь өөр нэг бөмбөг байрлуулсан байжээ.


Цагдаагийнхан хэргийн газрын ойролцоох байшингийн дээвэр дээр.
Фото: Jessica Rinaldi / Reuters


Бостоны захиргаа гар утсан холбоог хотын нутаг дэвсгэрт ажиллуулахгүйгээр хаасан ба хотод хийгдэх бүх нислэгийг хойшлуулаад байна. 

Зарим хэвлэлд хэргийн сэжигтэн гэх сауд хүнийг баривчилсан гэж бичсэн байна. Гэхдээ цагдаагийнхан түүнийг үгүйсгэв. Одоогоор дэлбэрэлтийн хариуцлагыг хэн нэгэн өөртөө аваагүй байна.