Энхмаа гэх энэ монгол эмэгтэй гурван жилийн өмнө Хятадад одоогийн нөхөртэйгөө анх танилцжээ. Тэрбээр Нигерь улсын иргэн байсан учир тэд тэнд амьдрахаар шийдсэн байна. Гэвч Энхмаагийн энэ амьдрал жинхэнэ там болон хувирчээ. Нөхөр нь бараг өдөр болгон шахуу дарамталж, тэр ч бүү хэл нэг бус удаа хөл хүнд байхад нь хэвтэрт ортол нь зоддог байсан байна. Энэ их хүчирхийллийг тэсвэрлээгүй Энхмаа оргохоор шийдэж, Элчин сайдын яамандаа хандтал тэд төсөв байхгүй гэсэн шалтгаанаар туслахаас эрс татгалзжээ. Энэ талаар тэрээр "Монгол улсаас ирсэн. Египтэд сууж байгаа Элчин сайдын яамнаас тусламж гуйхад төсөв байхгүй гэх нэрийдлээр ямар ч тусламж үзүүлээгүй" хэмээн уйлан байж ярьж байсан юм. Ингээд арга ядсан тэрбээр тус нутгийн Христийн сүмд ханджээ. Сүмийн итгэгчид Энхмаа болон 2 хүүхдэд нь сайхан сэтгэлээр тусламж үзүүлж, буцах зардал болон хоёр хүүхдийнхээ боловсролд анхаараарай хэмээн 3000 доллар бэлэглэсэн байна. Гадаадад оршин суугаа иргэдийнхээ төлөө ажиллах ёстой элчин сайдууд нэг иймэрхүү хандлагатай байх юм. Тэгвэл гадаадад байгаа монголчуудын эрхийг хэн хамгаалах вэ? Бурхан уу?
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна