Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-Эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосорбарам, Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жавзан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат нарын гаргасан өргөдлийг авч хэлэлцээд тэдэнд 13 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргажээ. Учир нь дээрх нэр бүхий 13 иргэн УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар саналыг нь худалдаж авах зорилгоор 100 мянган төгрөг өгсөн гэж тойргийн хороонд гомдол гаргасан юм. Энэхүү гомдлын дагуу ТЕГ хэрэг үүсгэн шалгасан бөгөөд шүүхийн эцсийн шийдвэр гарч иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан нь нотлогдсон юм.
Тиймээс Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.29-д “Энэ хуулийн 35.15.1, 35.18.10-т заасныг зөрчиж сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбогдох байгууллагад шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу заасны дагуу тухайн сонгогчид тараасан мөнгөн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал болох 13 сая төгрөгийг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, СЕХ-ноос энэ мөнгийг гаргаж өгөх бөгөөд мөнгө тараасан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараар энэ мөнгийг нөхөн төлүүлэх юм байна. Нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэр гарсан учраас УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тэднийг нэрсийн жагсаалтаас хасч, УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь хүчингүй болгох талаар тун удахгүй хуралдах гэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна