УИХ-ын гишүүн Д.Арвин СХД-ийн сонгогчдод мөнгө тараасан тухай мэдээлэл амралтын өдрийн нам гүмийг эвдлээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар дахин санал хураалтанд орж, МАН-аас УИХ-д сонгогдсон ч 20 жил хайр зарласан намаасаа урваж АН-ын батлах өвөртөлсөн. Эгээтэй л чоно хонины арьс нөмөрч буй мэт түүний үйлдлийг учир мэдэх хүмүүс улс төрийн итгэл үнэмшлээр бус эрүүгийн хариуцлагаас зугтсандаа АН-ыг сонголоо гэцгээж байсан. Д.Арвинг үдэж явуулсан Ардын нам ч, тосч авсан Ардчилсан нам ч яг үнэндээ түүнийг үгүйлээд, энэ хүнээр дутаад байсан хэрэг биш гэсэн үг л дээ. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрх дүүрэгт шинэ төрөх эмнэлэг барина гэж бантагнуулж, бантагнуулж тендерт ялсан ч өнөөг хүртэл шинэ төрөх ашиглалтанд ороогүй л байна. Энэ бүхнээс мултрахын тулд Д.Арвин АН-ыг сонгосон гэдэг яриа зүгээр нэг хий хоосон зүйл биш гэдэг нь өнөөдөр нотлогдож байх шиг.
Хүнд бас ичих нүүр гэж байдаг сан. 2000 оноос хойш энэ төрд Д.Арвин дөрөв дэх удаагаа сонгогдлоо. Тэр аль намын гишүүн байх нь ард түмэнд падгүй. Харин Монголын төр ийм хүнээр тоглуулж байгаа нь дэндүү харамсалтай, бас ичгүүртэй. Дугуй дугуйгаа олж нийлнэ гэдэг шиг намынхаа гишүүдэд хөөгдөж, аль хэдийнэ СХД-т хүний нүүр харах эрхгүй болчихоод байгаа Л.Эрхэмбаяр өөрийн гарын хүнээр Д.Арвинг сонгосон болоод явчихлаа. Хэнтэй нөхөрлөж байна түүгээр нь дүгнэ гэсэн үг бий. 2012 оны УИХ-ын сонгуулийн гурван мандат бүхий СХД-т МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, АН-аас нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг нар ялалт байгуулан аль хэдийнэ УИХ-ын гишүүн болсон. Харин гурав дахь мандатын асуудал хойшлогдсоор маргааш буюу 2013 оны 4-р сарын 14-ний Ням гарагт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нарын дунд дахин санал хураалт болно. Шуудхан хэлэхэд өнгөрсөн жил орчмын хугацаанд Л.Эрхэмбаяр СХД-т АН-ын нэр хүндийг хангалттай унагалаа. Өөрийн хууль зөрчсөн үйлдлүүдийг таг мэлзэж, Д.Сумъяабазарын эсрэг бүтэн жилийн турш зарга үүсгэсэн ч бүх шатны шүүх дээр ялагдсан Л.Эрхэмбаярт АН-ын жирийн гишүүд төдийгүй дээд удирдлагууд нь ч таагүй хандаж эхэлсэн нь нууц биш болжээ.
Гэтэл өнөөдөр 2013 оны 4-р сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Арвин Сүхбаатар дүүрэгт байрлах өөрийн мэдлийн “Од Плаза” төвийн караокены VIP өрөөнд 4 ажилтнаа суулган иргэд сонгогчдод 20.000 төгрөг тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж СХД-ийн МАН-ын хорооноос мэдээллээ. Тэд зураг, бичлэгээр асуудлыг баримтжуулсан байна. Тэдний авсан фото зурган дээр ”Л.Эрхэмбаярыг дэмжих сонгогчдын нэрс”, “Толгой хүмүүс” гэх мэтээр бичсэнийг та харж байна. Харин Д.Арвин өөрийнхөө энэхүү үйл ажиллагааг СӨХ-ийн хуралд бэлдэж байна, мөнгө тараагаагүй гэх мэтчилэн тайлбарласан боловч Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчдын овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, холбогдох утасны дугаарын бүртгэл бүхий бичиг баримтууд гарч ирснээр гарах гарцгүй болсон гэж эх сурвалж тайлбарлалаа. Нээрээ л, СӨХ-ны хуралд бэлдэж байгаа Д.Арвинд СХД-ийн сонгогдын нэрс, Л.Эрхэмбаярыг дэмжигчдийн жагсаалт яагаад хэрэг болчихов. Ямар ч тэнэг хүнд ойлгомжтой энэ үйлдлийг хардахгүй юм бол өөр юуг хардах вэ?
Энэ бүхнээс үзэхэд Сонгинохайрхан дүүрэгт маргааш шударга сонгууль болно гэхэд даанч хэцүү болжээ. Монголын ардчилал 23 жилийнхээ түүхэнд сонгуулийн олон луйвар, хууль бус зүйлтэй нүүр тулж байсан ч улаан цаймдаа гарсан луйврыг олон харж байсангүй. Увсын Б.Чойжилсүрэн гэдэг нөхөр 2008 онд иргэд сонгогчдод телевизийн камерын өмнө мөнгө тарааж байгааг тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаяр нүдэн балай чихэн дүлий өнгөрөөж байв. Учир нь Б.Чойжилсүрэн МАХН-аас нэр дэвшигч бөгөөд ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргын албан тушаалтай, Н.Энхбаяр тухайн үед МАХН-аас ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсантай холбоотой. Өнөөдөр Ардчилсан намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярын төлөө АН-ын гишүүн мөнгө тарааж, сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж, Монголын төрийг гутаан доромжилж байгаа гэсэн мэдээллийг тодорхой баримт, бичлэгтэй нь цацлаа. Үйлдэл, баримтаас нь харахад Увсын жишээтэй агаар нэг гэдэг нь ажиглагдаад байна. АН-аас ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удахгүй дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна. Ерөнхийлөгч маань Д.Арвингийн энэ үйлдлийн үнэн мөнийг олж, буруутныг цээрлүүлж чадах уу? Эсвэл Н.Энхбаяр Б.Чойжилсүрэнг өмөөрөөд өнгөрсөн шиг Л.Эрхэмбаяр, Д.Арвин нарын мөнгө тараасан гэх үйлдлийг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч зүгээр л зөнд нь орхих уу. Монголд ер нь хууль гэж байна уу?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна