ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ТӨХ-нд олон жил ажилласан ажилтнуудаа шалтгаангүйгээр ажлаас нь халсан тушаал гаргажээ. Энэхүү тушаалыг үл зөвшөөрсөн нэгэн ажилтан нь Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасны төлөө ажлын байрандаа зодож, танхайрсан тухай эх сурвалж мэдээллээ. Ажилтан О ажлаас шалтгаангүй халсан тухай өргөдлөө дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан бол маргааш нь дарга нь түүнийг зодсон гэнэ. ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарын энэхүү хууль бус үйлдэл нь тус хорооны байран дахь камерт бичигдэн үлджээ.
Ажлаасаа халагдсан ажилтан нь ТӨХ-г анх байгуулагдах үеэс өнөөг хүртэл ажиллаж буй нэгэн гэнэ. Аль нэг нам хүчин, бүлэгт хамааралгүйн учир төрийн албаны ажилтан ийн өмгөөлөх хамгаалах, эзэнгүйдэн үлдэх учиргүй баймаар. Д.Цогтбаатарыг “Алтан гадас”-ын хүн гэдэг бөгөөд урьд нь Сангийн сайд С.Баярцогтын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Ажлын гараагаа армиас эхэлсэн ТӨХ-ны дарга ажилтнуудаа цэрэг гэж бодон гарын чилээгээ гаргадаг юм болов уу.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна