1995 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа “Голомт” банкны үйлчлүүлэгч өнөөдөр ажилчны анхаарал,болгоомжгүй үйлдлээс болж хүнд бэртэл авчээ. Уг банкны “Москва” ресторан дахь салбарт үйлчлүүлсэн иргэн гарах гэж байгаад “Түлх” гэсэн бичигтэй гаднах хаалгыг нь түлхэхэд хамаг шил нь хагарч, үйлчлүүлэгчийн бие махбодийг гэмтээсэн байна. Тухайн салбарын ажилтан нь “гадаа салхитай байна. Хаалгаа түгж” хэмээгээд хаалгаа түгжсэнээс болж, ийм байдал үүсээд байгаа юм. Хаалган дээрээ түгжээтэй гэсэн бичиггүй, ойр хавьд нь сануулах хүн, бичиг цаас юу ч байгаагүй бөгөөд 15 цагийн үед ямар ч үйлчлүүлэгч хаалга түгжээтэй байна гэж мэдэхгүй, хаалгыг түлхэх нь ойлгомжтой. Гэтэл үйлчлүүлэгч нь өөрийн буруугаас биш, тухайн байгууллагын болгоомжгүйгээс ийн бие махбодь, эрүүл мэндээрээ хохироод байхад тухайн салбарын захирал н.Батбаатар ичих ч үгүй хагарсан шилнийхээ мөнгийг нэхсэн аж. Ажилчдынх нь хайхрамжгүй байдлаас болж, хохирчоод байхад “Голомт” банканд анхан тусламж үзүүлээд, анхаарал тавьчих хүн олдоогүй хэмээн хохирогч их л гомдолтой байгаа юм. Арга ч үгүй биз. Зүгээр банкаар үйлчлүүлээд гаръя гэсэн биш хөл, гаранд нь шилний хэлтирхийнүүд ороод, нүүр нүд нь энд тэндгүй зүсүүлсэн байхад ямар ч хүн гомдолтой байлгүй яахав. Гэвч өөрсдийн үйлчлүүлэгч нь ажилчдын буруугаас болж гэмтэл авсан байтал уучлалт гуйж, санаа зовох нь байтугай, хэнэг ч үгүй шилнийхээ мөнгийг нэхээд сууж байдаг үйлчилгээний газрын захирал байж болох уу? Банк гэсэн нэртэй үйлчилгээний байгууллага байж, ид ажлынхаа цагаар хаалгаа түгжээд ямар ч анхааруулга байхгүй иймэрхүү ажлын хариуцлагагүй байж болох уу? Үүнээс болж нүд нь сохорсон, бүр цаашлаад амь насаа алдсан бол яах вэ? Бас л шилнийхээ мөнгийг нэхээд суух байв уу? н.Батбаатар захирал аа.
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Төрөлт 5.7 хувиар буурчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод