Х түц шинэ тэсрэлт хийхээр зэхэж байна.


Монголын хошин урлагын чадалтай, чансаатай продакшнуудын нэг Х Түц продакшн шинэ драмын жүжиг хийхээр бэлтгэлдээ ороод байгаа гэнэ. Нэгэн үе хошин урлагынхан драмын жүжиг тоглож чаддаггүй гэсэн ам дамжсан яриан дундаас хийвэл хийсэн шиг хийдэг гэдгийг баталж чадсаныг Х Түц-ийнхний “Хориотой жүжиг” , “Аянгын бороо” зэрэг драмын жүжгүүдээс нь илхнээ харж болно. Тэгвэл тэд энэ удаад ээлжит драмын бүтээлээрээ Тайваны алдарт зохиолч Чюн Яо-н Сэрүүн хасын нууц жүжгийг сонгон авчээ. Уг жүжиг нь 4 сарын 18-ны өдөр нээлтээ хийх бөгөөд Х Түц продакшныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ мөн МУАЖ Н.Сувд, МУГЖ Ш.Дэлгэржаргал, Жүжигчин Н.Ялалт нар урилгаар оролцож байгаа. Мөн тухайн жүжгийн найруулагчаар энэ жилийн гэгээн муза-н эзэн УГЗ Найдандорж ажиллах гэнэ.

 

Эх сурвалж: Shuurhai.mn