Бурхан халдун уулнаа авиралт хийхээр амралтын өдрийг тааруулан аян замд гарсан Ерөнхий сайд хамт явсан 70 шахам хүнийхээ хамтаар сураггүй болсон нь Монгол Улсыг түгшүүрт автуулж, онцгой, хил хамгаалах албаныханг аврах ажиллагаанд татан оролцуулахаас аргагүй болсон билээ. Гэтэл зарим хүний тайлбараар бол Ерөнхий сайд аврал эрээгүй байхад эндэх хүмүүс нь сүр зарлаж, улсын төсөв мөнгийг барж, гурван нисдэг тэрэг нисгэсэн болж буруудах нь халгүй суугаа сурагтай. Ер нь бол тэвчээр заагаад хүлээгээд сууж байсан бол үүр хаяарахтай зэрэгцэн Ерөнхий сайд зүг чигээ баримжаалаад отгоо олоод ирэх байсан юмдаг уу даа. Н.Алтанхуяг сайдын өөрийнх нь жиргэснээр “Өчигдөр /уржигдар/ Бурхан Халдун хайрхандаа гараад буухдаа цасан шуурганд 53 хүнтэйгээ төөрөв. Долоон цаг цас ухаж зам гаргав. Шөнө модон дотор гал түлж хонов. Өглөө зургаан цагт хунгар цасан дундуур явж байтал онцгойгийнхон ирэв” гэжээ. Үүгээр бол Ерөнхий сайд маань нэлээд адал явдалтай хоног төөрүүлсэн бололтой, яг л детектив зохиолд гардаг шиг. Яг одоо Ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа, түүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, хацраа хайруулсан байж болзошгүй гэх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар оролцож байгаа юм. Бурхан халдун уулнаа төөрсөн тухай адал явдлаа намын нөхөддөө ярьж өгсөн болов уу, яасан бол...
Эх сурвалж www.news.mn
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд нарыг дуудаж уулзаж байна
Өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ