Өмнөд Солонгосын рэппэр PSY өчигдөр “Gentleman” нэртэй нэгэн шинэ уран бүтээлээ хүргэхэд бэлэн болоод байгаа талаар мэдэгджээ. Тэрээр энэхүү шинэ дуугаа YouTube-д хамгийн олон үзэгч үзсэнээрээ дээд амжилт тогтоогоод байгаа “Gangnam Style”-ийн нэгэн адил дуу хөгжим сонирхогчдыг байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Бүжгийн хэмнэлтэй уг бүтээлээ PSY энэ сарын 12-ноос эхлэн сонсогчдын хүртээл болгох бөгөөд тэрээр анх удаа хийх гэж буй өөрийн бие даасан тоглолтондоо ийнхүү шинэ уран бүтээлээ хүргэх аж.
PSY өчигдөр өөрийн улсын нэгэн телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа “шинэ дуу маань мөн л бүжгийн хэмнэлтэй хүмүүст эрч хүч өгөх уран бүтээл. Гэхдээ дууныхаа клипэнд гарах бүжгийн талаар тодорхой ярьмааргүй байна. Харин Солонгосчуудын хувьд бүгд энэ бүжгийг мэднэ” гэжээ.
Тэрээр мөн саяхан Рейторст өгсөн ярилцлагандаа “бие даасан тоглолтоо хийж, фэнүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрүүлэх мөч ойртож байна. Гэхдээ түүнээс өмнө бэлтгэл ажилтай холбоотой хийх зүйл их байгаа учраас цаг зав багатай байна” хэмээн ярьжээ.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна